ВИДЕО: Австралийн шатаж буй ойгоос уутат баавгайг аварсан нь

 

Австрали улсад газар аваад буй ойн түймэрт хамгийн их гарз хохирол амсаж буй амьтад бол уутат баавгай буюу коаланууд юм. Өргөн хүрээг хамарсан ойн түймэрт олон зуун коала шатаж амиа алдсан гэж эрх баригчид үзэж байна.

Уутат баавгайнууд аюул тохиолдсон гэж үзвэл модны орой дээр гарч биеэ хамгаалахыг оролддог учир модтой хамт шатаж, түймэрт өртөж амиа алдаж байна.

Шинэ Өмнөд Уэльс мужийн зам дагуу шатаж буй ойгоос түлэгдсэн уутат баавгайг олж аварсан бичлэг олон нийтэд хүрчээ. Замын хажуугаар явж байсан иргэд баавгайг шатахаас аварч Порт Маккуэрийн Коаланы эмнэлэгт хүргэж тусалсан байна.

 

5696786 111419 cc koalas 2 img

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.