Үнэ ханш: Үхрийн ястай мах кг 10084 төгрөгийн үнэтэй байна

 

Энэ долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7508 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10084 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 191 төгрөгөөр (1.9%) буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар .

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 186 төгрөгөөр (2.4%) буурч, хонины цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар .

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1800 төгрөг, 1-р зэргийнх 1050-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1200 төгрөг байна.

Төмс, хүнсний ногооны үнэ ханшийн хувьд монгол лууван 1.2 хувиар буурч 1084 төгрөг, хүрэн манжин 8.8 хувиар буурч 1374 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.