Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрбээр өчигдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд ажиллаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.


Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг өнгөрөгч зургадугаар сард тавьсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэд бүтэц буюу автозам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугамын ажил нийт 40 хувьтай явж байна. Энэхүү бүтээн байгуулалтад 500 гаруй хүн, 260 гаруй машин механизм ажиллаж байгааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулсан байна.

fc754f1fdc77b9030f906d4686b615bb


Төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах шугамын ажлын бүтээн байгуулалтад монголчууд ажиллаж буй бөгөөд орон нутгаас 120 гаруй ажилчин ажиллуулж, орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс 800 сая төгрөгийн бетон зуурмаг, хэв хашмал, цемент, хайрга, барилгын бусад материалууд, нийт ажилчдын хэрэглэх хоол хүнс, ахуйн барааг худалдан авч, орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулж байгааг нутгийн удирдлагууд тэмдэглэж байлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд барьж байна. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай, эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм юм. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа юм.

c04d606e7af0c740740f680a1dc4dc47


Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.