Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилох саналыг дэмжжээ

 

Монголбанкны шинэ ерөнхийлөгч томилох асуудлыг өнөө өглөө УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцжээ. Тус хороо нь нийтдээ 19 гишүүнтэй боловч уг хуралд 11 гишүүн оролцсон байна. Монголбанкны шинэ ерөнхийлөгчөөр тус банкны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Лхагвасүрэнг томилох асуудлыг хэлэлцсэн бөгөөд хорооны гишүүд 81.9 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.