Авто ослын улмаас гурван хүний амь эрсэджээ

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 396 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

 

Бямба гарагт 00:30 цагийн орчимд Дундговь аймаг Дэлгэрцогт сум 2-р баг Төгсийн хонхор гэх газар асфальтан замд Beiben  маркийн ачааны автомашин Hyundai Avante  маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 46 настай, эрэгтэй Г нас баржээ.

Мөн өдрийн 01:10 цагийн орчимд Өмнөговь аймаг Гурвантэс сумын 3-р баг “Жигдэний даац”  гэх газар шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, зорчигч  56 настай, эрэгтэй  Б нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.