Манилагийн нисэх буудлын угаалгын өрөөнөөс нярайн цогцос олджээ
Филиппин улсын нийслэл Манила хотын олон улсын нисэх буудлын угаалгын өрөөнөөс нярай хүүхдийн цогцос олдсон тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулжээ. Нисэх буудлын эрх баригчдын хэлснээр ням гарагийн өглөө 07 цагт цогцосыг олсон ба нярай эхийнхээ хэвлийд бүрэн бойжсон ба олдох үед хүзүүгээр нь дотуур хувцас ороосон байсан гэжээ. Эмч мэргэжилтнүүд нярайг төрөхдөө амьд байсан гэж үзжээ. Цагдаа нар нисэх буудлын хяналтын камеруудыг нэг бүрчлэн шалгаж байна.
Эх сурвалж: www.cnn.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.