Дублины орон гэргүйчүүдэд зориулсан дулаан хувцаснуудыг авч хураажээ

 

Ирландын нийслэл Дублин хотын оршин суугчид зул сарын баяр болох гэж байгааг тохиолдуулан өмсдөггүй, дахин ашиглахгүй гэсэн дулаахан гадуур хувцсуудаа орон гэргүйчүүдэд зориулан хандивлах саналыг гаргажээ. Хотын иргэд Хапенни явган гүүрэнд дулаан хувцаснуудаа өлгөж, орон гэргүйчүүд тэднийг авах энгийн санал байв.

. Тиймээс Дублин хотын зөвлөлийн гишүүд, ажилтнууд гүүрэн дээр байсан хувцаснуудыг авч хураасан байна.

Сайхан сэтгэлээр орон гэргүй иргэдэд зул сарын бэлэг барихыг хүссэн тэмцэгчид эрх баригчидтай санал зөрөлдөж, тэднийг шүүмжлэн буруутгаснаар цахим орчинд маргаан гарчээ. Иргэд хотын эрх баригчдыг орон гэргүйчүүдийн өмнө хайхрамжгүй хандаж, гадны жуулчдын өмнө хоосон дүр эсгэлээ хэмээн шүүмжилж байна.

гэжээ.

 

4768

 

Орон гэргүй иргэдэд туслахыг хүссэн хандивлагчид Хапенни гүүрийг сонгосон учир нь 1816 онд баригдсан түүхэн алдартай уг гүүрэн дээр ядуу иргэд гуйлга гуйж суух нь элбэг ажээ. Харин хотын зөвлөл эдгээр хувцаснууд гүүрээр гарч буй хүмүүст саад учруулж, хэт ачаалал үүсгэж байна хэмээн тайлбарлажээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.