Ам.долларын албан ханш 2729.14 төгрөгтэй тэнцлээ
Монголбанкнаас зарласан ам.долларын албан ханш өнөөдрийн байдлаар 2729.14 төгрөгтэй тэнцлээ. Ам.доллар чангарч, төгрөг 0.07 хувиар ам.долларын эсрэг сулраад байна. Сүүлийн нэг сарын хугацаанд төгрөгийн ханш 1 орчим хувиар буюу 26 төгрөгөөр ам.долларын эсрэг суларсан хөдөлгөөнтэй байгаа юм. Монголбанк өчигдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар 53.5 сая ам.долларыг нийлүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.