Г.Занданшатар: Монголын дипломатчид улсаа хорлох хорлонт үйл ажиллагаа явууллаа

ХНБГУ-д 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан Монголын хоёр дипломатчийг Дрезден дүүргийн шүүх 18 хоногийн турш хэлэлцэж яллах дүгнэлтээ үйлдэж байхтай зэрэгцэн УИХ-ын дарга Г.Занданшатар эх орноо төлөөлөн гадаадад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр Энэний хохирлыг мөнгөөр үнэлэх аргагүй. Дипломат албаны нэр сүрийг, хамгийн гол нь Монгол Улсын нэр хүнд, дипломат цэнхэр паспортын чадамжийг алдагдуулсан хариуцлагагүй үйлдэл боллоо. Монгол Улс саарал жагсаалтад ороход энэ үйлдэл шууд нөлөөлсөн.

Монголын дипломат алба санаачилгатай, төр ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж олон түмнийхээ төлөө сэтгэлтэй ажиллах шаардлагатай. Өндөр ёс зүйтэй, сахилга хариуцлагатай ажиллахыг та бүхнээс шаардаж байна” гэлээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.