Хужирбулан, Биокомбинат чиглэлийн маршрутыг сунгав
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Хужирбулангийн суурьшлын цэгийн иргэдийг Баянзүрх дүүрэг хүрч төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Ч:11 “Хужирбулан-Офицеруудын ордон” чиглэлийг сунган замналд өөрчлөлт орууллаа.
Мөн Био комбинат орчмын суурьшил хүрээгээ тэлсэнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн тулд ХО:9 “Био комбинат-Сонсголон-5 шар” чиглэлийг сунгаад байна.
Дээрх чиглэлүүдийн өөрчлөлтийг энэ сарын 20-ны өдрөөс мөрдөхдүүлэхээр шийдвэрлэн холбогдох бэлтгэл ажлыг хангаад байна. Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.