Угаар мэдрэгчийг энэ ням гарагаас суурилуулж эхэлнэ
Утаа мэдрэгчийг айл өрхүүдэд нийлүүлэх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард гаргасан. Энэ ажилд зургаан тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон бөгөөд Хятад улс руу захиалж, эхний ээлжийн 50 мянган төхөөрөмж ирсэн байна. Нийслэлээс гэр хорооллын 220 мянган айлыг угаар мэдрэгчээр хангах юм.
Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал "Угаар мэдрэгчийн эхний ээлжинд 50 мянган ширхэг ирсэн бөгөөд энэ сарын 29-нөөс суурилуулж эхэлнэ" гэдгийг өчигдөр НИТХ-ын ээлжит хуралдааны үеэр мэдэгдэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.