Йемен: Цэргийн жагсаалын үеэр босогчид пуужин харважээ

 

Йемен улсын Аль Далиа тосгонд цэргийн жагсаалын үеэр босогчид пуужин харваж, халдлага үйлдсэн байна. Халдлагын үеэр багадаа таван хүн алагджээ.

Арабын Нэгдсэн Эмирт улсын дэмжлэгтэй аюулаас хамгаалах хүчний үйл ажиллагааны төгсөлтийн арга хэмжээн дээр цэргийн жагсаал хийж байжээ. Уг хүчин Йемений Засгийн газартай хамтран Хути босогчдын бүлэгтэй дайтах үйл ажиллагааны нэг хэсэг байсан юм.

Тиймээс халдлагыг Хути босогчдын бүлгээс зохион байгуулсан хэмээн буруутгаж байна. .

 

yemen houthi aden camp attack 01aug2019two afpedit

 

Хути босогчдын бүлэг 2015 онд Йемений баруун нутаг дэвсгэрт хяналтаа тогтоосноос хойш Засгийн газрын цэрэг, армитай мөргөлсөөр байна. Засгийн газрын цэргүүд болон хутичуудын мөргөлдөөний улмаас Ерөнхийлөгч Абдраббу Мансур Хади хилийн чанад руу зугтсан юм. Өнгөрсөн хугацаанд 10,000-70,000 хүртэл хүн амиа алдсан гэж үздэг.

 

 110335731 mediaitem110335730

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.