ЗТХЯ-ны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг суллажээ
ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих 48 цагийн хугацаа дууссан тул түүнийг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн 23.00 цагт суллажээ.
Нийслэлийн прокурорын газраас Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих, таслан сэргийлэх саналаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүгчээс татгалзах санал гаргасан тул шүүх хурал хойшилсон юм.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд түүнийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” ХХК-ийн ажилтнаас 20,000 юаны авлига авч байхад нь арванхоёрдугаар сарын 30-ны орой үйлдэл дээр нь баривчилсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Гэвч Х.Оргил-Эрдэнийг үргэлжлүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх шийдвэрийг шүүх гаргаагүй учраас тэрбээр гадуур байцаагдаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.