Германы амьтны хүрээлэнг шатаасан гэр бүл цагдаад очиж хэргээ хүлээжээ

 

Германы хойд мужид байдаг Крефелд амьтны хүрээлэн шинэ он солигдох мөчид шатаж 30 гаруй амьтан харамсалтайгаар амиа алдсан билээ. Шинжээчид уг гал иргэдийн тэнгэрт хөөргөдөг гэрэлт дэнлүүнээс болж гарсан байж магадгүй хэмээн анхан шатны дүгнэлт хийгээд байсан юм.

Амьтны хүрээлэнг шатаасан гэрэлт дэнлүүг хөөргөсөн ээж, хоёр охины хамт цагдаагийн газарт ирж гэм буруугаа хүлээжээ. Уг нь бол тус мужид гэрэлт дэнлүү хөөргөх нь гал түймэр тавих аюултай тул хуулиар хориглосон байдаг ч тэд шинэ жилээ угтан хүслээ шивнэн, хөөргөсөн болохоо цагдаагийн газарт ирж баталсан байна.

. Цагдаа нар тэднийг хийсэн хэрэгтээ ихэд гэмшсэн байдалтай, хариуцлагатай хүмүүс болохыг дурдсан байна. Хэргийг шалгаж байгаа бөгөөд хэрэв санаатайгаар хууль зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл тав хүртэл жилийн хорих ял оноох юм байна.

Түймэрт сармагчингуудын оромж өртөж, олноороо үрэгдсэн бөгөөд ердөө хоёр шимпанзе амьд үлдэж чадсан юм. Амьтны хүрээлэнд гал гарсны дараа орон нутгийн оршин суугчид лаа асааж, цэцэг өргөн, зөөлөн тоглоом авчирж эмгэнэл илэрхийлжээ.

  

8037

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.