Монголын оюуны спортын тамирчид Синьхуа агентлагт өгсөн ярилцлагаас

Ойрын жилүүдэд Монгол улсын оюуны спортын тамирчид олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцох болжээ. Тиймээс Синьхуа агентлаг Монголын Оюун ухааны академийн захирал Хандсүрэнгийн Хатанбаатар, түүний шавь Энхтуяагийн Лхагвадуламтай ярилцаж, амжилтын нууцаас нь сонирхсон юм.

Энэ салбарынхан шаргуу хөдөлмөр, авьяас чадвар хосолж байж амжилт гаргадаг гэж үздэг. Харин Хатанбаатар багшийн ярьснаар амжилтын нууц илүү олон зүйлтэй холбоотой.

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар
Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар

Тамирчдын хувийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөр маш чухал

Х.Хатанбаатар: “IQ болон үүнтэй хамааралтай спортоор Монгол улс дэлхийд эхний 10 байранд ордог. Манай тамирчдын амжилт тэдний IQ сайн хөгжсөнтэй холбоотой байдаг. Мөн тамирчдын хувийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөр маш чухал.”

. Нийслэл Улаанбаатар хотод таван салбар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Өмнөговь аймгуудад салбар нээн ажиллуулж байна. Ирэх 2019 онд багтаж 16 аймагт салбараа нээн орон нутгийн хүүхдүүдийг оюуны спортод бэлтгэхээр төлөвлөжээ.

88

Хөдөө орон нутгийн хүүхдүүдэд нуугдмал авьяас байгаа гэдэгт би итгэлтэй байна

Х.Хатанбаатар: “Хөдөө орон нутгийн хүүхдүүдэд нуугдмал авьяас байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс улсынхаа бүх аймагт салбараа нээхээр зорьж байгаа. Оюуны спорт хүн бүрийн өмнө нээлттэй. Зөвхөн арга, техникийг нь л зааж өгөх хэрэгтэй.”

Түүний шавь Лхагвадулам 16 настай, Монголын оюуны спортын шилдэг тамирчдын нэг. Өнгөрсөн жил оюуны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж ялагчаар тодорсон.  Энэ төрлийн спортоор хичээллээд гурван жил болжээ.

Э.Лхагвадулам: “Би энэ оны 12 дугаар сард Хонконгод болох дэлхийн аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээнд орохоор бэлтгэлээ базааж байна. Дэлхийн аваргын амжилтаа бататгаж, хувийн дээд амжилтаа ахиулахыг хичээнэ.”

Дэлхийн аварга Э.Лхагвадулам
Дэлхийн аварга Э.Лхагвадулам

.

Түүнчлэн Нармандахын Мөнхшүр цагийн хугацаанд хамгийн олон карт цээжилж Геннисийн номонд бүртгэгдсэн. Тэрээр 2017 онд Хятадын Шензен хотод болсон Дэлхийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд цагийн дотор 1,924 карт цээжилсэн амжилттай.

Н.Мөнхшүр
Н.Мөнхшүр

Эх сурвалж: www.xinhuanet.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.