Завхан аймгийн нутгийн иргэдийн дунд биллиардын тэмцээн болно

Завхан аймгийн нутгийн таван иргэний санаачилсан “Завхан аймгийн Этүгэн групп”-ээс снүүкер биллиардын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг.

Энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулах бөгөөд энэ сарын 18-нд ЗЦГ-ын урд талын Шинэ тэрэг плазад болох ажээ. . Нутгийн иргэдийн дунд зохион байгуулагддаг уг тэмцээн нь ганцаарчилсан төрлөөр болох бөгөөд 300-800 төгрөгийн мөнгөн шагналтай ажээ.

Улаанбаатар хотод амьдардаг Завхан нутгийн иргэдийн сайн дурын оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс тэмдэглэн хэлэв.

Тэмцээнд оролцох хүсэлтэй иргэн: 99100320, 99115838 гэсэн дугаарт холбогдох боломжтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.