Сэрэмжлүүлэг: Гэр шатаж, таван хүн галд өртөн нас баржээ

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны иргэн Д-гийн 5 ханатай гэр шатаж, 3 том хүн, 2 хүүхэд нас барсан хэрэг энэ сарын 21-ний өдөр гарчээ.

Гэр шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 21-ний өдрийн 05:54 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17 км замыг туулан 06:12 цагт очин 30 минут дотор галыг унтраасан байна.

Гэвч уг галд гэртээ амарч байсан . Уг хэргийг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байгаа юм. 

Иймд иргэд гэр орондоо амрахдаа цахилгаан хэрэгсэл, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.