ЭМЯ: Короновирусийн халдвар ахуйн болон амьсгалын замаар халдаж байна

БНХАУ-д анх гарснаас хойш хэд хэдэн улсад тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдварын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдол 440 болж нас барсан хүний тоо 9 болж өссөн байна. 

Яамны газрын дарга Д.Нарангэрэл, Эрүүл мэндийн яам ДЭМБ-тай байнгын холбоотой ажиллаж, энэ мэдээллээрээ шийдвэр гаргагчид болон холбогдох албан байгууллагуудыг мэдээллээр ханган ажиллаж байна.

Энэтхэг, Хонгконг улсаас ирсэн, халуурсан зургаан хүнийг тусгаарлан ХӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэн, короновирусийн халдваргүйг тогтоосон.  

Короновирусийн халдвар ахуйн хавьтал болон агаар дуслын замаар дамжиж байна. . 

Уг өвчний шинж тэмдэг нь халуурч, бүх биеэр хөндүүрлэх, зарим тохиолдолд вирус нь уушгийг өвчлүүлснээс амьсгаа тасалдах байдлаар илэрч байгаа ажээ.

Түүнчлэн , гүнзгий амьсгаа авах үед цээжээр өвдөх, зүрхний цохилт нэмэгдэх, чичрэх зэрэг шинж тэмдэгээр илэрч байгаа аж.

ДЭМБ-аас гаргасан шуурхай зөвлөмжид: 

-Ямар нэгэн амьсгалын замын өвчлөл, ханиадтай хүнээс хол байх.

-Эмч нарын зөвлөмжийн дагуу гараа тогтмол зөв угаах.

-Мал нядалгааны газар, хүнсний зах зэрэг мал, амьтны боловсруулаагүй түүхий эд бэлтгэдэг, худалдаалдаг газруудаас хол байх.

-Ханиад, томуу болон амьсгалын замын ямар нэгэн өвчин туссан хүн бусдад халдаахгүйн тулд эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих.

-Эрүүл мэндийн байгууллагууд халдваргүйжүүлэлт, ариутгалын дэг журмыг чанд сахин мөрдөхийг анхааруулжээ. 

ЭМЯ-наас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авч байгаа ч иргэд аль болон өвчлөл гарсан орон руу зорчихгүй байх, . 

81468738 925334491215267 7691297197383483392 o

82110262 926184231130293 6432975438691172352 o

82766746 935195306895852 2284050869139800064 o

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.