Л.Нинжжамц МҮОНРТ-ийн захирлаар дахин сонгогдлоо

Өөрөөр хэлбэл, MNB world, MNB sport сувгийг шинээр нээж, ажилчдынхаа хүүхдүүдийг цэцэрлэгээр хангасан зэрэг олон ажлыг амжилттай хэрэгжүүлсэн учраас Л.Нинжжамц нь МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар улиран сонгогдов.

Түүний хувьд,

  • 1996-1998 онд “Толь” сонины ерөнхий редактор,
  • 1998-2006, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал,
  • 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга,
  • 2009-2010 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга,
  • 2010-2011 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх,
  • 2011-2016 оны зургадугаар сар хүртэл “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан түүхтэй юм.

Б.Манлай

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.