26 настай залуу амиа хорлоно гэж сүрдүүлжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо иргэн М /26 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ амиа хорлоно гэж хаалгаа дотроос нь түгжсэн дуудлагыг энэ сарын 30-ны 05:00 цагт гэрийнхэн нь өгчээ. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 05:08 цагт очиж, 15 минут ажиллаж хаалгыг онгойлгон иргэн М-ийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.

Ховд аймгийн Булган голын мөс цөмөрчээ 

 Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Улаан-Үзүүр” гэдэг газраас Булган сумын чиглэлд “Булган” голын мөсөн дээгүүр тус сумын харьяат иргэн Г /35 настай, эрэгтэй/ “Ландкрузер 80” загварын суудлын автомашинаар /3 зорчигчтой/ зорчиж явах үед голын мөс цөмөрсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч болон ар гэрийн 11 хүн, 3 автомашинтай очин 37 минут ажиллаж автомашиныг татан гаргасан байна. 

Увс аймагт газар хөдлөв

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ховд багийн “Таван бэлчир” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 16 км-т, Ө:49°17’24” У:94°22’48”/ 01.29-ний өдрийн 09:15 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар мөн өдрийн 09:31 цагт мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан т.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.