Тэтгэвэр авагчдын анхааралд

НДЕГ-аас нийт тэтгэвэр авагч ахмадууддаа дараах зөвлөмжийг хүргүүлжээ. Манай улсад коронавирусийн халдварийн тохиолдол илрээгүй байгаа ч нийгэмд хүмүүс хоол хүнсээ нөөцлөх зэрэг үзэгдэл гарах болсон. . Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэрийн санхүүжилт хангалттай тул банк санхүүжилт дуусчихлаа хэмээн тэтгэвэрээ авч чадахгүй байх гэсэн тохиолдол үүсгэхгүй гэдгийг НДЕГ-аас мэдэгдсэн байна. Харин ч олон хүнтэй газраас үйлчлүүлэх нь халдварт өвчин тараах, тусах эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа билээ. 

Иймд нийт ахмадууддаа дараах зөвлөмжийг НДЕГ-аас хүргүүлжээ

-Заавал тэтгэвэр олгох эхний өдөр банкинд очиж дараалал үүсгэхгүй байх.

-Картаар үйлчилгээ авах.

-Амны хаалт хэрэглэх.

ахмад

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.