Японд тусгаарлагдсан усан онгоцны 135 зорчигч шинэ коронавирусээр халдварлажээ

Япон улсын Ёкохамагийн эрэгт ирж зогссон 3,700 зорчигчтой Диамонд Принцесс аяллын усан онгоцон дээр шинэ төрлийн коронавирусийн халдвар тархсан гэдгийг мэдээлж, тус хөлгийг энэ сарын 4-ний өдрөөс хойш хоёр долоо хоногийн турш тусгаарлаад байгаа юм.

Сүүлд авсан мэдээллээр тус усан онгоцон дээр байгаа коронавирусээр халдварласан зорчигчдын тоо 135 болж нэмэгджээ. Тэдгээр халдвар авсан зорчигчдын 24 нь АНУ-ын иргэд байна.

Япон улсын нутаг дэвсгэрт шинэ коронавирусээр халдварласан хүний тоо нийт 150 болж байна. Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн эрэгт ирсэн Ворлд Дрийм аяллын усан онгоцны 3,600 зорчигчийг коронавирусээр халдварласан байж болзошгүй гэж дөрөв хоног тусгаарласан ч зорчигчдын тэн хагас болон хөлгийн багийнхнаас вирусийн халдвар илрээгүй тул хорионоос чөлөөлсөн юм.

n cruisevirus a 20200211 870x580

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.