Ухань хотын эмнэлгийн захирал коронавирусийн улмаас нас баржээ

Хятадын Ухань Вучан эмнэлгийн захирал, мэдрэлийн мэс заслын эмч мэргэжилтэн 34 настай Лю Жимин коронавирусийн халдвараас болж нас барсан тухай хятадын өнөөдөр хятадын төв CCTV мэдээллээ. 

Олон арван мянган хүний амь аврахын тулд шаргуу ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнууд вирусийн халдвар авах өндөр эрсдэл дунд ажиллаж байгааг онцолж, одоогийн байдлаар 1700 гаруй эмнэлгийн ажилтнууд коронавирусээр халдварласан тухай мэдээлжээ. 

Халдвар авсан хүний тоо нэмэгдэж байгаа тул хоёрдугаар сарын 14-нд Бээжин, Шанхайн эмнэлгүүдээс 25 мянган гаруй эмч, сувилагч нарыг Ухань хот руу илгээгээд байгаа юм.

Эх сурвалж: time.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.