Германы Ханау хотод гарсан халдлагуудын улмаас 8 хүн амь үрэгджээ

ХБНГУ-ын Ханау хотод орон нутгийн цагаар лхагва гарагийн шөнө 22 цагт хоёр км-ын зайтай оршдог үдшийн цэнгээний газруудад халдлага гарч нийт найман хүн амиа алдаж, таван хүн хүндээр гэмтэж шархадсан байна. Шиша буюу усан тамхи татдаг цэнгээний газруудад зэвсэгт халдлага үйлдсэн сэжигтнүүдийг хотын цагдаа нар эрэн сурвалжилж байгаа ч одоогоор хэн нэгнийг баривчлан саатуулсан тухай мэдээлээгүй байна.

Албан бус эх сурвалжийн мэдээгээр сэжигтэй этгээдүүд хар бараан өнгийн машинтай хэргийн газраас зугтжээ.

Сэжигтнүүдийн тоог нарийн гаргаагүй ч тэд эхлээд хотын төвд байдаг . Хэргийн газарт цагдаагийн офицерууд, нисдэг тэргүүд цуглаж хамгаалалтад аваад байна. Цагдаа нар хэргийн сэдлийг хараахан тодорхойлоогүй ба терроризмын шинж чанартай байж болзошгүй.

52439545 303

Ханау нь Франкфурт хотоос зүүн тийш 25 км-т байдаг аж. Уг халдлагаас дөрөв хоногийн өмнө Германы нийслэл Берлин хотод мөн халдлага гарч нэг хүн амиа алдсан юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.