Солонгосчууд Монгол Улсын ерөнхийлөгчийг магтав

Халдварын голомт болоод байгаа Дэгү хотод БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцаж, иргэдэд бага ч болов итгэл найдвар өгөхийг зорьжээ. Христийн шашны хатуу урсгалтай Дэгү хотын Шинчонжи сүмийн итгэгчид халдвар авсан иргэдийн ихэнх хувийг эзэлж байгаа бөгөөд 02-аар сарын 09 болон 02-р сарын 16-ны өдрүүдэд сүмд очсон зарим итгэгчдийн шинжилгээний хариу гараагүй байгаа энэ үед халдвар авсан иргэдийн тоо нэмэгдэх магадлал өндөр болоод байна.

Мөн уг сүмийн итгэгчид 2019 оны 12-аар сард халдварын голомт Ухань хотод очсон мэдээлэл гарч сүмийн талаарх шинэ мэдээллийг хэвлэлүүд дэлгэн тавьсаар байна.

Цагаан сараа цуцалж, хилээ хаасан монголчуудад тэд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Доорх зураг дээр, "Нэг ч хүн корона тусаагүй ... Ард түмэндээ хайртай Ерөнхийлөгч ... мөнгө чухал биш" хэмээн бичжээ. 

87898012 3733583680047666 3258666127848374272 n

 

 Эх сурвалж: Сэтгүүлч: Ч.Болорчулуун /БНСУ-аас/

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.