Орон нутгаас нийслэл рүү орох хөдөлгөөний ачаалал үдээс хойш нэмэгдэх төлөвтэй байна

Улс, хотын хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өглөөний 06:00 цагаас нээсэнтэй холбоотойгоор Улаанбаатар-орон нутаг, орон нутгаас-Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн буурахгүй байна.

88129143 152911215782693 6959436406527623168 n (1)

Тээврийн цагдаагийн албанаас 12:00 цагт өгсөн мэдээллээр шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр орж ирж буй . Тиймээс та бүхэн аль болох өнөөдөр орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулсан юм.

89013947 2807756495960459 6221384085307129856 o1

88248383 2629932267241136 3344584101041537024 n

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 22 товчоон дээр баруун аймгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн ачаалал их байна. .

Учир нь үдээс өмнө нь нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөн их байсан бол үдээс хойш орон нутгаас нийслэл рүү орж ирж байгаа хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Товчоогоор орж ирж байгаа тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэхээс гадна зорчигч бүрээс асуумж асуун эрүүл мэндийн үзлэг хийж байгаа тул нэг тээврийн хэрэгсэлд 5-15 минут зарцуулж байгаа юм. Иймд өнөөдөртөө хөдөө орон нутгаас нийслэл хот руу зорчихгүй байхыг анхааруулав. .

89201796 206297927239758 137100935250837504 n (1)

89266454 626332091498818 4036528513820393472 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.