Авто ослын улмаас таван настай охин амь насаа алджээ

Тээврийн цагдаагийн албанд энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл таван хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 16,0 хувиар, гэмтсэн хүн 22,2 хувиар тус тус буурч, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 33,4 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. 

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

Дундговь аймгийн Дэлгэрцогт сум “Хээрийн шанд” гэх газар асфальтан замд Toyota Prius-10  маркийн М жолоочтой автомашин онхолдож, зорчигч 5 настай эмэгтэй Б-гийн  амь насыг хохироосон ноцтой хэрэг энэ сарын 09-ны өдөр гарсан.

Баянхонгор аймгийн Жинст сумын 3-р багийн нутаг “Өвөр хоолой” гэх газар шороон замд улсын дугааргүй Mustang-5 маркийн мотоцикл өчигдөр онхолдож, жолооч 30 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.