Мотоциклын ослоор нэг хүн нас барж, хоёр хүн гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 242 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 149 нь  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж, орон нутагт  нэг хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

Өчигдөр өглөөний 08:10 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6-р багийн нутаг “Онийн бууц” гэх газар шороон замд Mustang маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч, 26 настай, эрэгтэй З-ийн амь нас хохирч, 25 настай, эрэгтэй Б, 26 настай эрэгтэй А нар гэмтжээ.

Мөн тээврийн цагдаагийн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.