ВИДЕО: Шар усны үеэр бууж болзошгүй байгааг анхаарууллаа

НЗДТГ-аас сайжруулсан түлш болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Он гарсаар объектын галын дуудлагагүй таван тохиолдол бүртгэгдсэн байна.

Сүүлийн үед цаг агаар дулаарч байгаа учраас шар усны аюул манай нийслэлд ойрхон байгаа. Монгол орны нийт газар нутгийн 49 хувь нь цасан бүрхүүлтэй байна. . Түүнчлэн нийслэл хот дөрвөн уулаар хүрээлэгдсэн тул шар усны аюул дунд байдаг. Ойрын өдрүүдэд шар усны үеэр бууж болзошгүй байгаа тул айл өрхүүдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Түүнчлэн нийслэлийн Захирагчийн ажлын албанаас гуу жалгаар ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа.

Нийслэлийн гэр хорооллын гудамж талбайгаар нийт 22 автомашин явж дуудлага мэдээлэл хүргэж байгаа гэнэ.

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10:00-16:00 цаг болгон өөрчиллөө. Нэгдсэн төвүүдийн өдөр цайны цаг байхгүй гэдгийг тодотгон хэлэв.

.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.