LendMN, Tmart зэрэг цахим банкууд зээлийн үйлчилгээгээ түр зогсоожээ

Шинэ төрлийн Коронавирусийн (Covid-19) халдварын улмаас Монгол Улсын эдийн засагт хүндрэл учирч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хорооноос ББСБ-уудад хэрэглээний зээлд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.

. Тухайлбал, харилцагчдадаа санхүүгийн нэмэлт дарамт учруулахгүй байх үүднээс шинээр зээлийн гэрээ байгуулах, авсан зээлийн хэмжээг нэмэгдүүлэхийг түр зогсоохоор шийдвэрлэсэн ба одоо зээлийн үлдэгдэлтэй байгаа харилцагчид зээлээ цаашид хэвийн үргэлжлүүлэн авах боломжтой.

LendMN аппликейшнээс авсан зээлийн хугацаагаа 2020.04.30-ныг дуустал сунгах боломжтой. Харин одоо байгаа зээлээ төлөөд тухайн хэмжээгээрээ эргүүлээд зээлэх боломжтой. Нэмж зээл авахыг зогсоосон байна.

60277441 898365710505183 7837009993034366976 n

Tmart зээлийн атм-ын зээл олгох үйл ажиллагааг түр зогсоож байна. Зээлийн сунгалт болон төлөлтөө хаан болон голомт банкны дансаар төлөх боломжтой гэх мэдэгдэл гаргажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.