Казино тоглосон гишүүдийн бичлэг ил болох уу?

Улсын их хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар Австрали Улсад болсон "Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентын чуулган"-д оролцох үеэрээ казино тогтлосон гэх мэдээлэл гарч, зураг дэлгэгдсэн билээ. 

Тухайн гишүүд албан томилолтоосоо ирэнгүүтээ "Казино тоглоогүй, казинотой танилцсан" гэж мэдэгдэж байсан юм. Харин Улмаар УИХ-ын намрын чуулган завсарласан нь асуудлыг бүр ч намжаахад хүргэсэн гэж болно. 

Тэгвэл УИХ-ын гишүүд казино тоглосон асуудал сүүлийн үед дахин сөхөгдөж эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын казино тогтлож буй зураг гарч ирсэн. Үүнтэй зэрэгцээд Австралид суух нэгэн иргэн тэдний казино тоглосон бичлэг байгаа гэжээ.  

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.