Халуун сэдэв: Он гарсаар 5-14 насны 70 хүүхэд хачигт хазуулжээ

НЭМГ-ын Зоонозын халдвар хариуцсан мэргэжилтэн Г.Дашдаваатай хачигт халдварын улирал эхэлсэнтэй холбогдуулан Халуун сэдэв буланд урьж ярилцлаа. 

Хачигт халдвараар халдварладаг 28 төрлийн өвчин байдаг. Манай улсад гурван төрлийн халдвар бүртгэгдсэн байдаг. 2005-2019 оны хооронд нийт 5626 тохиолдол бүртгэгдсэний 1687 буюу 29,9 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. .

Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 104 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 70 нь 5 сартайгаас 14 насны хүүхдүүд зонхилон өртсөн байгаа юм.

Иймээс эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэхэд аль болох өөрсдөө болон бага насны хүүхэдтэйгээ ой модоор зугаалахгүй байх. Бага насны хүүхдүүд өөрсдийгөө хачигт хазуулснаа мэдэхгүй тул 2-3 цаг тутамд шалгах, битүү тод өнгийн хувцас өмсөх. Ноолуур самнаж эхэлсэн энэ цаг үед малчид маань ноос, ноолуураа гэртээ хадгалахгүй байх.

.

tick 2016 71 722x1024

Нэгэнт хачигт хазуулсан тэр хэсэгт нь спирт дусаагаад 30-40 секунд хүлээгээд хачгаа хямсаа юм уу утсаар хошуу хэсгээс 45 хэмийн налуутай займжих хөдөлгөөнөөр хошууг нь үлдээхгүйгээр авах ёстой. . Хачгаа авсны дараа иод болон спиртээр ариутган боох хэрэгтэй.

Зөвлөмж: 

Ямар үед хачигт хазуулах эрсдэлтэй вэ?

  • Ой модонд зугаалах, мод бэлтгэх, жимс, эмийн ургамал түүх
  • Ямаа самнах, хонь хяргах, ноос, ноолуур боловсруулах

Хэн эрсдэлд өртөх вэ?

  • Голомтот нутагт аялагч, зорчигч, оюутан залуус
  • Голомтот нутгийн эрсдэлт бүлгийн хүн ам
  • Хөдөө аж ахуй, барилга, геологи хайгуулын, модны аж ахуй эрхлэгчид
  • Эрүүл мэндийн байгууллагын болон цэрэг, онцгой байдлын ажилтнууд
  • Ноос, ноолуурын үйлдвэрт ажиллагсад

Хэрхэн дархлаажуулалтад хамрагдах вэ?

  • Харьяа эрүүл мэндийн төвүүд
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв – Сайн дурын дархлаажуулалтын кабинет

tick 2016 51 768x1439

width2x T8YfRzjOU3rmTM1

tick 2017 11 726x1024

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.