Тусгаарлалтын дүрэм зөрчсөн эрэгтэйг баривчилжээ

БНСУ-д тусгаарлалтын дүрмийг зөрчсөн иргэнийг баривчлах захирамжийг Сөүлийн шүүх мягмар гарагт гаргаснаар карантины дүрэм зөрчсөнтэй холбоотой анхны албан ёсны баривчилгаа боллоо.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгост ирээд, 14 хоногийн турш гэрийн тусгаарлалтад орсон 68 настай эрэгтэй хууль зөрчин, гадуур гарсан нь тогтоогдсон байна. .

Шүүхээс хэргийг ноцтой хэмээн үзэж, түүнийг зугтах өндөр эрсдэлтэй гэж үзсэн тул баривчлах зөвшөөрлийг олгожээ.  .

Одоогоор БНСУ-ын цагдаа нар тусгаарлалтын дүрэм зөрчсөн нийт 28 хүнийг илрүүлээд байна. Тэднээс гурван хүний хэргийг прокурорт шилжүүлжээ.

Эх сурвалж: The Korea Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.