Хөгжлийн банкны захирлуудыг ажлаас нь чөлөөлж, Ч.Энхбатыг яллагдагчаар татан шалгаж байна

. Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2-т зааснаар яллагдагчаар татан эрүүгийн хэрэг үүсгээд байгааг албаны эх сурвалж онцолж байлаа. Түүнчлэн Ч.Энхбатад хилийн хориг тавиад байна. 

Уг хэрэгтэй холбоотойгоор тэрбээр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байна. Ч.Энхбатыг ажлаа өгсөнтэй холбоотойгоор Засгийн газраас Хөгжлийн банкны удирдлагуудыг ажлаас нь халж, шинэ хүмүүсийг томилж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк өнгөрсөн долоо хоногоос бужигнаж, шинэ дарга нар үүрэгт ажлаа хүлээж авсан байна.

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг АТГ-аас энэ сарын 14-ний өдрөөс яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байна. Түүнийг ийн шалгах болсон шалтгаан нь Ч.Энхбат “Газ-Импорт” гэх компанид Банкны тухай хууль зөрчиж, их хэмжээний зээл удаа дараа олгосон гэнэ. Тус компанитай хамгийн сүүлд л гэхэд гурван жилийн хугацаанд хаягдал батарейг дахин боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөөвөрлөх тээврийн зардал, тээврийн хэрэгсэл худалдан авах ажиллагааг санхүүжүүлэх зорилготой гэх 228.758.169.93 иенийг жилийн 6.89 хувийн хүүтэй зээлэх гэрээ байгуулсан байна. Энэхүү зээлийг авахдаа “Газ-Импорт” компани өмнө нь авсан зээлийн зарцуулалтын баримтаа гаргаж өгөөгүй байсан аж.

Тодруулбал, . Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд 223 сая гаруй иен буюу 4.8 тэрбум төгрөгийн зээлийг “Газ-Импорт” ХХК-д эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олгосон гэгдэж байгаа юм. 

АТГ-аас Ч.Энхбатыг “Газ-Импорт” ХХК өмнө нь авсан зээлүүдийнхээ зарцуулалтын баримтыг гаргаж өгөөгүй байхад ямар үндэслэл, журмаар дахин дахин зээл олгосон бэ гэдгийг шалгаж байна.

С.Болд

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.