БНСУ-д байгаа монгол иргэд гадаад паспортаа шинээр авсан бол дараах зүйлийг анхаарна уу

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсын Цагаачлалын хуулийн 35 дахь заалтын дагуу гадаад иргэдийн мэдээлэлд ямар нэгэн өөрчлөлт /овог, нэр, хүйс, төрсөн он, сар, өдөр, иргэншил, ба уг хугацаанд бүртгэл хийлгээгүй тохиолдолд дээрх хуулийн дагуу 1 сая хүртлэх воны торгууль ноогдуулж байгаа болно.

БНСУ-д хуулт ёсоор амьдарч буй иргэд шинээр авсан паспортныхаа мэдээллийг БНСУ-ын ХЗЯ-ны ГИХГ-ын www.hikorea.go.kr цахим хуудасны “E-application”-г ашиглан цахимаар бүртгүүлэх боломжтой.

Шинээр гадаад поспарт авсан иргэн та доорх мэдээллийн дагуу хуулийн хугацаанд багтан мэдээллээ бүртгүүлнэ үү.

Цахимаар бүртгүүлэх заавар:

1.    www.hikorea.go.kr цахим хуудсант нэвтэрнэ.

2.    “E-application”-цэсийг сонгоно.

3.    Notification of change in registration information хэсгийг сонгоно.

4.    Application “өргөдөл”-г сонгосны дараа apply буюу анкет бөглөх хэсэг рүү шилжин өөрийн мэдээллээ бөглөж илгээнэ.

84710341 1356120527926911 2889547588934041600 o

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.