LIVE: Чуулган: 415 амьсгалын аппарат буюу 500 гаруй эрчимт эмчилгээний ор авах хэрэгтэй байна
УИХ-ын өнөөдрийн /2020-04-23/ нэгдсэн чуулганаар COVID-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна
Уг хуулийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар өргөн мэдүүлсэн.
Уг танилцуулгад,
Дэлхий дахинд тархсан энэхүү цар тахлын улмаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийг тогтвортой байдалд үзүүлж байгаа сөрөг нөлөө, учруулах хохирол нь гамшгийн хэмжээнд хүрээд байна. Иймд Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр нэг удаагийн буюу дөрвөн бүлэг, 19 зүйлтэй хуулийн төсөл боловсрууллаа
Хуулийн төслийн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Нэгдүгээр сарын 03-ны өдрөөс хойш мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Бид Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтээр 70 гаруй амьсгалын аппарат, бусад тоног төхөөрөмжийг худалдан авсан. Одоо Азийн хөгжлийн банкнаас авах зээлийн хүрээнд дахин 415 амьсгалын аппарат буюу 500 гаруй эрчимт эмчилгээний орыг бэлдэхээр ажиллаж байна" гэлээ.
Үүний дараа "Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай" хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.