БИЧЛЭГ: БНХАУ-ын өмнөд хэсгээр алганы чинээ мөндөр оржээ

БНХАУ-ын өмнөд хэсгийн Юнань мужид дөрөвдүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн турш хүчтэй аадар бороо орж, ширүүн салхи салхилан, алганы чинээ мөндөр буужээ.

Хүчтэй бороо хэсэг хугацаанд зогссон ч шөнө дахин мөндөр бууж айл өрхүүдийн цонх, дээврүүдийг цөмлөжээ. Олон айлын дээвэр нуран унаж, оршин суугчдын гэр дотор усаар дүүрсэн талаар тус мужийн Онцгой байдлын алба мэдээлсэн байна.

Үүний улмаас зарим хөдөөний иргэн идэх хоолгүй болоод байгаа гэнэ.

mundur

mundur

Эх сурвалж: ntdtv.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.