Э.Сумъяа өрсөлдөгчөө 33 секунтэд цэвэр ялав
53 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа тэгшигтгэлд энэ жилийн Жакартагийн Азийн наадамд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялж байсан БНСУ-ын Ли Шин Хитэй хүч үзэв.

Будапештийн дэвжээнд манай бөх өрсөлдөгчөө 33 секунтэд цэвэр ялж 1/8 шигшээд Эквадорын Луиса Валварде Мелендрестэй барилдахаар боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.