БИЧЛЭГ: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тусгаарлалтаас гэр хорио руу шилжив
Токио-Улаанбаатар чиглэлийн дөрөвдүгээр сарын 3-ны онгоцоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүрэлцэн ирж, Tokio Inn зочид буудалд 21 хоногийн тусгаарлалтад ороод, өнөөдөр гэрийн хорио руу шилжлээ. УОК-оос гаргасан журмын дагуу тэрбээр 14 хоног гэрийн хорионд байх юм.
21 хоног тусгаарлалт болон 14 хоногийн гэрийн хорионы дараа түүнийг хуулийн байгууллагаас шалгана гэдгээ мэдэгдээд байгаа. Тухайлбал, АТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах ажилтан Т.Баярхүү "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1.8-1, 2002 оны эрүүгийн хуулийн 263.2 дахь зүйл заалтад заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байгаа" хэмээсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.