Лектор П.Эрдэнэтулга бага насны хүүхэд хүчирхийлсэн үү?

Ганцаарчилсан сургалтад суусан насанд хүрээгүй охиныг сургалтын төвийн багш нь буюу лектор П.Эрдэнэтулга хүчиндсэн байж болзошгүй хэрэг шалгагдаж байгаа талаар өнөөдрийн "Засгийн газрын мэдээ" сонин мэдээллээ. Тус сонины сэтгүүлч түүний өмгөөлөгчөөс энэ талаар лавлахад "Хэргийг шалгаж байгаа нь үнэн. Гомдол ирсэн нь үнэн. Мэдүүлэг өгсөн, хуулийн дагуу үнэн, худал нь тогтоогдох байх" гэж хариулжээ. 

Харин бид энэ мэдээллийн талаар цагдаад шалгагдаж байгаа лектор П.Эрдэнэтулгаас тодруулахад ". Би ганцаарчилсан сургалт хийдэггүй. Хийж байгаагүй" гэсэн хариу өглөө. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.