Амны хаалт зүүхийг шаардсан дэлгүүрийн хамгаалагчийг бууджээ

АНУ-ын Мичиган мужийн Флинт хот дахь Фэмили Доллар дэлгүүрт өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буун дуу гарчээ. Дэлгүүрийн хамгаалалтын албаны ажилтан 43 настай Калвин Мюнерлин толгойныхоо ард буудуулж нас барсан байна.

Дэлгүүрээр үйлчлүүлэхээр ирсэн гэр бүлийн охин амны хаалтгүй байсан тул оруулахаас татгалзжээ. Үүнээс болж маргаан гарч хамгаалалтын ажилтныг хороосон хэрэгт охины ээж 45 настай Шармел Тиагийг буруутгаж яллахаар болсон байна. .

Тиагийн нөхөр Ларри болон хүү Рамон Бишоп нар халдлага болсны дараа дэлгүүрт орсныг цагдаа нар буруутгаж байна. Шармел Тиагийг баривчлан саатуулж гэр бүлийн бусад гишүүдийг сэжигтнээр нэрлэжээ. Тэднийг аллагын гэмт хэрэгт сэжигтнээр татаж, хууль бусаар зэвсэг эзэмшиж ашигласан хэрэгт буруутгасан байна.

 112149176 suspects

.

 112148743 47811194 1588435543525970 r

Дашрамд мэдээлэхэд өнгөрсөн долоо хоногт Мичиган мужид гэртээ байх хорио цээрийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаал гарч, жагсаалд оролцогчдын зарим нь зэвсэг барьсан байжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.