Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоох бүс нутгийн байршил

Чингэлтэй дүүргийн хэмжээнд энэ сарын 7-ны өдөр 08:00-18:00 цагийн хооронд хөл хорио тогтооно. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоосон үед ажиллах хяналтын цэгийн байршлыг тус дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл танилцууллаа. Хязгаарлалт нийтдээ 63.9 км үргэлжилнэ.

  • Төв шуудан-Баруун дөрвөн зам
  • Баруун дөрвөн замаас-Бөмбөгөр-Гэсэр сүмийн замаар хойшоогоо Эх нялхас
  • Эх нялхасын уулзвараас-Баянхошууны хөтөл хүртэл-Зуслангийн бүс
  • Зуслангийн бүсээс-Майхан толгой цаад талын Халзангийн даваанаас урагшаа Цэл гол  зам дагуу яваад Долоон буудал
  • Долоон буудлаас Япон цэргийн цогцолбор замаар төв замтай нийлнэ
  • Чингэлтэй өргөн чөлөөгөөс урагшаа яваад 32 тойрог орж ирнэ
  • 32 тойргоос-Баянбүрдийн уулзвар-“Хүрд” ХХК-ийн уулзвар буюу СУИС-ийн хойд талын уулзвар
  • СУИС-ийн хойд уулзвараас-Төв шуудангийн уулзвар хүртэлх хил заагийг хаана.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 

95782284 3728223470584057 4927213939697123328 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.