АНЭУ: 48 давхар барилга бүхэлдээ шатжээ

Арабын Нэгдсэн Эмирт улсын Шаржах хотод байдаг  Abbco цамхаг өчигдөр шатсан байна. 48 давхар шилэн барилга бүхэлдээ шатсанаас ойр орчимд эвдэрч салсан барилгын хог хаягдал унажээ.

.

AR 200509248

190 метр өндөр барилга шатах үеэр 10 орчим хүн хөнгөн бэртэл авсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Гал унтраах газарт орон нутгийн цагаар мягмар гарагийн орой 21 цагт дуудлага иржээ. Гал сөнөөгчид ойр орчмын таван барилгыг түймэрт өртөхөөс сэргийлж, ажилчид, оршин суугчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлжээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.