НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Иргэдийн улсад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хувийн буцаан олголт урьд шөнийн 03.00 цагаас эхлэн орж эхэлжээ. Буцаан олголтоо ХААН банкны дансаар авах хүсэлтээ гаргасан иргэдийн мөнгө одоогоор ороод байгаа бөгөөд бусад банкны дансаар авах хүсэлтээ гаргасан иргэдийн мөнгө өнөөдөртөө багтан орох юм байна.
Энэ жилийн хувьд Цахим төлбөрийн баримтын ebarimt системд бүртгэгдсэн 911,707 иргэн 148.6 тэрбум төгрөг буцаан олголт авах юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.