Монгол иргэн БНСУ-д тусгаарлалтын дүрэм зөрчөөд баригджээ

БНСУ-ын Тэгү хотод монгол иргэн коронавирусийн тусгаарлалтын дүрмийг зөрчин, оршин суудаг газраасаа зөвшөөрөлгүйгээр гарж явсан хэрэг гарчээ.

Өмнөд Солонгост байгаа .

Уг иргэнийг одоогоор саатуулаад байгаа бөгөөд хотын захиргаанаас хэргийг цаашид судлан, холбогдох хууль тогтоомжийн дагуу Хууль зүйн яамны Цагаачлалын албанд мэдэгдэхээр төлөвлөж байна.

Цаашид Тэгү хотын захиргаа тусгаарлалтын дүрэм зөрчсөн гадаадаас ирсэн иргэдтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага тооцож, албадан гаргах зэрэг хатуу арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэв.

Эх сурвалж: Newsis

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.