Хонконгийн эрэгт 4 хоног саатсан усан онгоцны зорчигчдыг буулгалаа

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн халдвараар хоногт 3,000 гаруй хүн шинээр халдварласаар өнөөдөр өглөөний байдлаар халдвар авсан иргэдийн тоо 41,000 орчим болоод байна. Уг вирусийн улмаас амиа алдсан хүний тоо өнгөрсөн шөнө 97-оор нэмэгдэж 910 хүн нас баржээ.

Японы эрэгт зогссон 3,700 зорчигчтой Диамонд Принцесс аяллын усан онгоцон дээр коронавирусийн халдвар 80 настай Хонконгийн иргэнээс илэрсний дараа усан онгоцыг 14 хоногийн турш тусгаарлахаар болсон. Харин үүний дараахан лхагва гарагт Хонконгийн эрэгт ирсэн 3,600 зорчигчтой Ворлд Дрийм усан онгоцны өмнөх аяллын зорчигчдоос коронавирус илэрсэнтэй холбогдуулан онгоцны ажилчид вирусээр халдварлаж тараасан байж болзошгүй тул мөн тусгаарлаад байсан юм.

hong kong virus corona 158091214834866028802

Тэгвэл дөрөв хоногийн турш онгоцыг тусгаарлаж вирусийн сорил тавьсны дараа 3,600 зорчигч халдвар аваагүй гэж үзсэн тул зорчигчдыг буулгасан байна. .

hong kong conducts health chec 1889 3921 1580890020

Харин Японы Ёкохамагийн эрэгт тусгаарлагдсан Диамонд Принцесс аяллын усан онгоцон дээр шинэ коронавирусийн халдвар авсан зорчигчдын тоо 64 болж нэмэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.