Дотуур хувцастай сувилагчийг мэргэжил нэгтнүүд нь өмөөрөв

ОХУ-ын Тулагийн халдварт өвчин судлалын эмнэлгийн нэгэн сувилагч зөвхөн дотуур хувцас дээрээ нэвт харагддаг хамгаалалтын хувцас өмсөн ажлаа хийж буй зураг олон нийтэд ил болсон. Тэгвэл түүнтэй хамт ажилладаг хүн үүнд тайлбар тавьжээ.

Өөр нэг эмнэлгийн ажилтан Павел уг сувилагчийг өмөөрөн, “Бусад эмч нар, тэр тусмаа эрэгтэй ажилчид бүгд ингэж хувцаслан ажлаа хийдэг. .

Дүрэм журмын дагуу хамгаалалтын хувцсыг нэг удаагийн эсвэл хөвөн цаасан дотуур өмсгөл дээр өмсөх ёстой. Завсарлага авах бүрдээ уг хамгаалалтын хувцсыг хаян, дотуур өмсгөлийг угааж, эсвэл мөн хогийн саванд хийдэг байна. Эмнэлгийн төлөөлөгчийн тооцоолсноор тус эмнэлгийн бүх ажилтанд өдөрт 300-500 дотуур өмсгөл шаардлагатай байдаг ба хомсдолын улмаас ажилчид өөрсдийн хувцсаа өмсөхөд хүрдэг гэнэ. Үүний улмаас хувцасны гурав дахь давхарга гэж тооцогддог дотуур хувцсыг цэвэр гэж үзэн, олон дахин ариутгах шаардлагагүй байдаг аж.

. “Эмч нар нэвт харагдсан хувцас өмсөөд явах дургүй, гэвч өөр сонголт үгүй” гэж тэрээр тайлбарлажээ.

Түүнчлэн тэрээр уг сувилагчийн зургийг даран, олон нийтэд дэлгэсэн өвчтөнүүдийг шүүмжиллээ. Павел “Хэрэв өвчтөнүүд хөөрөлдөн зураг авч, энд тэнд тавьж байгаа бол тэд өвдөөгүй, эсвэл эмчилгээ нь дуусаад гэртээ харих цаг нь болж. .

Эх сурвалж: lenta.ru

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.