Москвагийн метронд гар буу далайсан эр зорчигчдыг үймүүлжээ

Энэ тухай Дотоод явдлын яамны цахим хуудсанд мэдээлсэн байна.

Москвагийн метронд болсон уг хэргийг нэгэн гэрч цагдаад мэдэгдсэн аж. Сэжигтэн ер бусын үг хэллэг хэрэглэн, зорчигчдыг зэвсгээрээ заналхийлж байжээ. Бүхээг доторх хяналтын камерын бичлэгээс харахад хоёр эрэгтэй зорчигч сэжигтэн рүү ойртож байсан ч, түүнийг зэвсгээ гаргахад нь ухарч харагдсан байна. Харин бусад зорчигчид суудалдаа тайван сууцгааж байжээ.

Цагдаа нар түүнийг Соколникын шугамын «Баруун өмнөд» метроны буудлын үүдэн дээр саатуулсан байна. Хэрэгтэн 30 настай Москвагийн оршин суугч бөгөөд өмнө нь хууль сахиулах байгууллагаар шалгагдаж байсан нь тогтоогджээ. Албаныхан түүний гар буу, хутгыг хураан авч, Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн дагуу танхайрлын эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.

100051884 679389852840673 5779047374882078720 n

101305961 1891061111029137 5140906953723084800 n

Эх сурвалж: rbc.ru

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.