Мумбай хотыг Нисарга хар салхи чиглэн ирж байна

Энэтхэг улсын баруун нутгийг хар салхи дайран өнгөрөх нь тун ховор тохиолдол юм. Тэгвэл баруун бүсийн Махараштра мужийн нутаг дэвсгэрт хар салхи шуурч эхлээд байна.

Тэр тусмаа 18 сая оршин суугчтай их хот Мумбайд Нисарга хар салхи шуурахаар ойртон ирж байна. Хотоос урагшаа 100 км орчимд Нисарга хар салхи цагт 110 км хурдтай шуурч хөрсний гулсалт үүссэн талаар мэдээлжээ.

.

200603104554 cyclone nisarga field hospital exlarge 169

1948 оноос хойш 70 гаруй жилийн хугацаанд Мумбай хотын орчимд хар салхи шуураагүй байна. Нисарга Арабын тэнгисээс чиглэн иржээ.

200602103423 weather nisarga india tropical cyclone satellite 06022020 exlarge 169

Өнгөрсөн долоо хоногт Амфан хуй салхи Баруун Бенгалын бүс нутаг, Бангладешийн эргийг дайран өнгөрч 90 орчим хүн нас барж, 13 тэрбум гаруй ам.долларын гарз хохирол учруулсан юм.

Эх сурвалж: ВВС, CNN  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.