УИД-ийн галын тархалтыг зогсоогоод байна

УИД-ийн зургаа болон дээврийн хэсэгт гал гарсан талаар шууд дамжуулсан билээ. Тэгвэл гал унтраах, аврах ангийн алба хаагч ажиллагааны явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Улсын Их дэлгүүрийн зургадугаар давхарт гал гарлаа гэх дуудлага 16:48 цагт ирсний дагуу нийслэлийн Гал унтраах, аврах ангиудын бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна. Улсын их дэлгүүрт гал гарсан дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан таван дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах долоо ангийн 230 гаруй алба хаагч ажиллав.

GJ1A2195 6veossi4ohe25u7ry7yeo13b8qdrjji4pun2zwxy2ps

Галаас 11  иргэнийг аварсан бөгөөд угаартсан хоёр иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн.

Галын улмаас УИД-ийн зургадугаар давхар болон дээврийн хэсэг бүхэлдээ шатсан. Дөрөв болон тавдугаар давхар галт өртсөн бөгөөд барилга бүхэлдээ утаажилтад байна. Гэхдээ гал дотроо тархаагүй гэдгийг албан ёсоор хэлье. . УИД нь голдоо хөндий хийцтэй тул агаарын урсгалын улмаас гал хурдан тархсан. 

GJ1A2344 768x512 (1)

" гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.